Калифорни мужийн оршин суугч Аманда Рашинг “Disney” компанийг гар утасны аппликэйшний тусламжтайгаар насанд хүрээгүй хүүхдүүдийг мөрдөж тагнадаг хэмээн үзэж, гомдол гаргажээ. Уг гомдолд бичсэнээр компанийн эзэмшлийн 40 гаруй аппликэйшн насанд хүрээгүй хэрэглэгчдийн тухай мэдээллийг хууль бусаар цуглуулдаг гэжээ.