Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг буюу “BU Airshow 2023” Монголын хамгийн том задгай талбайн шоу, фестиваль энэ сарын 26, 27-нд Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болно.

Фестивальд:

      • Анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр
      • Шүхрийн үзүүлбэр
      • Байлдааны онгоцтой танилцах
      • Агаарын эрэн хайх ажиллагаа
      • Онгоцоор нисэх боломж
      • Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
      • Мэргэжил сурталчлах
      • Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
      • Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
      • Хүүхдийн тоглоомын хэсэг
      • Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
      • Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
      • Гадаадын болон дотоодын алдартай DJ нүүд
      • Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ болно.
      • Энэ өдрүүдэд өглөө 10 цагаас эхлэн 23 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдлөх болно.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн