Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна.
Тодруулбал:
-
-
- Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
- Шинэ, хуучин хоёр гүүрний бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна.
- Дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арван хоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ.
- Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулна.
-
Эх сурвалж: Нийслэлийн Замын Хөгжлийн Газар