Шороон шуурга олон цагаар, хүчтэй шуурах нь авто машины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон асуудлыг үүсгэдгээс хамгийн аюултай нь машины шил болон будгийг зүлгээд тавьсан мэт болгодог байна. Уг гэмтэл учирсан тохиолдолд Цаг уурын байгууллагаас тодорхойлолт авч даатгалын компанид хандан хохирлоо барагдуулж болдог.
Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ төрлийн тодорхойлолтыг авах иргэд их ирдэг байна. Шороон шуурга их болдог газар машин барьдаг жолооч нар хурдаа тааруулах зэргээр машинаа хамгаалдаг төрөл бүрийн жишээнүүд байдаг.
Гэхдээ хамгийн энгийн арга нь цаг агаарын мэдээгээ анхааралтай сонсож аяллаа төлөвлөх явдал юм гэдгийг Цаг уурын байгууллагаас зөвлөж байна.