Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар удаан ажиллаагүй өргөх байгууламжуудад төлөвлөгөөт бус үзлэг шалгалт хийж байна. БХБЯ-ны 2023 оны 03-р сарын 16 ны өдрийн А/242 тоот захирамжийн дагуу Нийслэл хотын хэмжээнд барилгын талбайд угсрагдсан 276 цамхагт кранаас 84 кранд үзлэг шалгалт хийгээд байна.
Шалгалтад хамрагдсан 53 аж ахуйн нэгж байгууллагын 84 кранаас 16 кран ашиглах зөвшөөрөлгүй, 7 кран ашиглагдаагүй удаан хугацаанд зогссон, мөн краны суурийн металл хийцэд зэврэлтээс сэргийлж хамгаалах арга хэмжээ аваагүй, ээлжит үзлэг магадлал хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 8 албан шаардлага, 13 дүгнэлт, 32 зөвлөмж мэдэгдэл хүргүүлж холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллав. Үүнд цамхагт кранд тавигдах аюулгүй байдлын шаардлага, норм нормативыг баримтлаагүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд болзошгүй аюул учруулах эрсдэлтэй байгаа гурван краныг буулгах хугацаатай албан даалгаврыг өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:
СБД-т 1-р хорооны нутаг дэвсгэрт MCS Property ХХК-ийн ICC tower
барилгад 2014 онд угсрагдсан УБД-1994 дугаартай 14 тн даацтай цамхагт кран
СБД-т 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын урчуудын эвлэлийн
захиалгатай Асар-Өргөө ХХК-ны гүйцэтгэж буй орон сууцны 16 давхар барилгад 2015 онд угсрагдсан QTZ-40 маркийн кран,
БЗД-т 26 дугаар хорооны Элизабет хотхоны 15 дугаар барилгад Шинэ эрин угсралт ХХК-ны УБД-2111 дугаартай, QTZ-80 маркийн краныг тус тус буулгаж байна.
Улсын хэмжээнд 19145 өргөх байгууламж бүртгэлтэй байна. Задалж үзвэл лифт-7174, кран-2401, манипуляторт кран-967, сагстай өргөгч-417, барилгын өргүүр-3981, эскалатор-590, бетон шахуурга-134, Дүүжин зам-7 байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн