Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
-
- Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 196.9 (19.5%) тэрбум төгрөгөөр, зарлага 1.2 их наяд төгрөг болж, 158.2 (15.1%) тэрбум төгрөгөөр тус өссөн байна. Тус сангаас тэтгэвэр авагчдын тоо 485.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17 мянган хүнээр нэмэгджээ. Тодруулбал,
-
-
-
-
- өндөр настны тэтгэврийг 377,766 хүн,
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 66,576 хүн,
- цэргийн тэтгэврийг 20,888 хүн авч байна.
-
-
-
2. Энэ оны дөрөвдүгээр сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагч 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 45.6 (2.1%) мянган хүнээр буурчээ. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны дөрөвдүгээр сард нийт 648.7 тэрбум төгрөг олгожээ. Үүнд:
-
-
-
-
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнд 104 тэрбум төгрөг
- Эх,олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид 35 тэрбум төгрөг
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 457 тэрбум төгрөг олгожээ.
-
-
-