ИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан байдал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын гишүүд 7 хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан юм. Ингэхэд орон нутагт ажилласан гишүүдийн зүгээс гурван асуудлыг онцолсон байна. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг иргэд дэмжсэн тул уг тогтолцооны хувилбарыг Үндсэн хуульд тусгах бололцоотой. Хоёрдугаарт, харьцааны тухайд мажоритар тогтолцоо давамгай байх нь илүү үр дүнтэй. Гуравдугаарт, парламентад суух гишүүдийн тоог 152-оос бууруулах саналыг давамгайлан гаргажээ.
Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх барьж буй МАН-ын асуудал бус, парламентад суудалтай намуудад бүгдэд нь хамаатай. Иймд АН, ХҮН-ын гишүүдтэй уулзаж, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, харьцааны асуудлыг зөвшилцөх, улмаар бүлгийн хурлаар дахин хэлэлцсэний дараа эцэслэх хэрэгтэй гэж үзжээ.