Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дараах сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийж, санал солилцлоо.
“Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван
“Мэдээллийн сүлжээний зохицуулалт, тулгамдаж буй асуудал” ХХЗХ газрын дарга Т.Батболд
“Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн асуудал” Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа
“Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал гарц шийдэл” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
Хэлэлцүүлгийн дүнд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Хууль зүй дотоод хэргийн яам, шаардлагатай бол Гадаад хэргийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа илэрхийлж, Мета компанитай гадаад харилцааны чиглэлээр хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, судалгааг санхүүжүүлэх, цаашлаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд боловсрол мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах, мэдээллийг хурдан хугацаанд солилцож, шуурхай арга хэмжээ авахад оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.