Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, жишиг төв” өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр нээгдлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам(ХНХЯ)-наас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд уг жишиг төвийг анх удаа байгуулж багйаа өгөөд жишиг төвийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 70 сургагч багшийг бэлтгэсэн байна.
Уг төвд дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Тухайлбал:
-
-
- Судалгаа, шинжилгээний ажил
- Сургалт зохион байгуулах
- Эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын үйл ажиллагааг дэмжих
- Хууль эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс утсаар болон биечлэн авах боломжтой.
-
Нээлтийн үйл ажиллагааны үер ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа “Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар эмэгтэй, эрэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.6 байна. Тиймээс энэ зөрүүг ойртуулах, эрэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах шаардлага үүссэн.
Дундаж насны зөрүү их байгааг судлахад “Зүрх судас болон халдварт өвчин, осол гэмтлээр нас барах тохиолдол их байна” гэдэг үр дүн гарсан.
Нөгөөтээгүүр эр хүн хүчтэй байх, уйлах ёсгүй гэдэг хандлагаас болж бусадтай сэтгэлээ хуваалцаж, зөвлөгөө авч чадахгүй байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрчүүдээ сонсож, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор энэхүү төвийг нээсэн. Үндэсний хэмжээнд гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад сургагч багш нарыг бэлтгэсэн.
Уг төвд эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх тусламжийн утас ажиллуулна. Мөн түүнчлэн хууль эрх зүй, сэтгэл зүй, эрүүл мэнд, халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаарх 500 гаруй асуулттай зөвлөгөөний картыг бэлэн болгосон.
Эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн оношилгоо хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгнө. Энэ чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагатай 2023 оныг дуустал гэрээгээр ажиллахаар төлөвлөсөн байна.
Цаашид эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний сүлжээ үүсгэж ажиллана” гэдгийг онцлолоо.