МАХН, О.Баасанхүү хоёр тус тусдаа “төвхнөжээ”

2017-08-14 11:551min4
BAASANHUU03

МАХН-ын удирдах дээд байгууллага Гүйцэтгэх товчоо хуралдан УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Гүйцэтгэх Товчооны гишүүнээс хасч, цаашид улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд хамтрахгүй гэсэн утгатай шийдвэрийг гаргажээ. Гүйцэтгэх товчооны шийдвэрт “цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх” гэсэн мөр туссан нь МАХН, О.Баасанхүү хоёр тус тусдаа “төвхнөж” байгааг харуулж байна.

МАХН-ынхан түүнийг өөр намын улс төрчдийн эрх ашгийн төлөө ажилладаг урвагч хэмээн үзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь О.Баасанхүүг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн болсон гэсэн яриатай холбоотой байж мэднэ гэж бас дурдсан байна.

4 сэтгэгдэлтэй

  • друг

    2017-08-14 12:15 at 12:15

    энэ нөхрийн улс төрийН карьер ингээд дуусаваа хөөрхий

    Хариулах

  • zochin

    2017-08-14 17:31 at 17:31

    erunhiilugchiin songuuli duussan tul…

    Хариулах

  • Зочин

    2017-08-14 22:25 at 22:25

    hujaa elbegiin buunii nohoi bolson urvagch gulug

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй