Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 16-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

      • 09:00 цагт: Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдрийг угтан “Биологийн олон янз байдал ба Байгалийн ургамал” хуралдаан болно. Утас: 94044104, 99269667

ТӨРИЙН ОРДОН

      • 09:00 цагт: Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал болсон хөрсний бохирдлын талаар “Асуудал шийдэл” хэлэлцүүлэг болно. /Их танхимд/
      • 13:30 цагт: “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдах Япон улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг болно. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/
      • 14:00 цагт: Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно. /“Их хуралдай” танхимд/

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

      • 10:00 цагт: Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 91666022

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

      • 10:30 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 88057167

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн