Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд үндэсний стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх, хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, олон улсын стандартын төсөлд санал өгөх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус 64 техникийн хороо ажилладаг.
Техникийн хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрддэг бөгөөд салбар тус бүрд ажилладаг.
Энэ долоо хоногт Сүү, сүүн бүтээгдэхүүний стандартчиллын техникийн хорооны хурлаар дөрвөн стандартын төсөл, Хөдөө аж ахуй стандартчиллын техникийн хорооны хурлаар нэг стандартын төсөл, нийт таван стандартын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.