Шинэ Монгол Технологийн дээд сургуулиас зохион байгуулдаг “Үндэсний тэтгэлэгт сорилго”-ын бүртгэл үргэлжилж байна. Сорилгод хамрагдсанаар ЭЕШ-ын өмнө байгалийн ухааны хичээлийн (математик, физик, химийн) мэдлэгийн түвшин, нэмэлтээр англи хэлний хичээлийн түвшин тогтооно. Мөн үндэсний хэмжээнд шинжлэх ухааны мэдлэг, чадвараараа өрсөлдөх, өөрийгөө сорих боломжоор хангагдах, сурагчдад өөрийн мэргэжил, сургуулиа зөв сонгоход туслах, инженер болох хүсэл эрмэлзэлтэй элсэгчдэд дэмжлэг үзүүлэх юм.

Сурагчид 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс дараах хуваарийн дагуу сорилгод оролцох боломжтой.

      • Математик 2023.05.13 10:00 – 20:00
      • Англи хэл 2023.05.13 10:00 – 20:00
      • Физик 2023.05.14 10:00 – 20:00
      • Хими 2023.05.14 10:20 – 20:00

Сорилгыг амралтын өдрүүдэд авах тул шалгуулагч өөрийн боломжит цагт сорилоо өгөх боломжтой.

Сорилго ЭЕШ-д бэлдэгч болон ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад нээлттэй. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг. Бүртгэлийн хураамжийг Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 5123022349 (Хаан банк) дансанд шилжүүлнэ. Хураамж төлсөн гүйлгээ хийснээс хойш 24 цагийн дотор баталгаажуулалтын код таны и-мэйл хаяг руу илгээнэ. Бүртгэл 2023 оны 05-р сарын 13-ны өглөөний 09:59 минутад хаагдахыг анхаарна уу.

ДАНСНЫ ДУГААР: 5123022349
ДАНСНЫ НЭР: ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: РЕГИСТРИЙН ДУГААР (КРИЛЛЭЭР БИЧНЭ)
Бүртгүүлэх холбоос: https://sites.google.com/…/sciencechallenge2023/register

Бүртгэлийн хураамж төлсөн бол бүртгэлийн дугаар үүсэн баталгаажуулалтын кодыг 24 цагийн дотор и-мэйлээр буцаан илгээснээр сорилгод оролцох эрх нээгдэнэ.

“ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2023 ”-ийн шилдэг оролцогчдыг тодруулж, Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцахад дараах сургалтын төлбөрийн тэтгэлгүүдийг олгоно.

Үүнд:

      • Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 3 сурагчид – 70% (2.940.000 төгрөг)
      • Эхний 5% сурагчдад – 50% (2.100.000 төгрөг)
      • Дараагийн 10% сурагчдад – 40% (1.680.000 төгрөг)
      • Дараагийн 15% сурагчдад – 30% (1.260.000 төгрөг)
      • Дараагийн 15% сурагчдад – 20% (840.000 төгрөг)
      • Дараагийн 15% сурагчдад – 10% (420.000 төгрөг)

Зохион байгуулагч:

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Утас: (+976) 88028703, (+976) 91145180, (+976) 99179861, (+976) 99256338, (+976) 89956695

И-мэйл: sc2023@nmit.edu.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн