Улсын төсвийн ₮408 тэрбумыг Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын багцад тусган баталсныг тэрбээр арга хэмжээний биелэлтээр нь танилцуулав.
Автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 м/урт гүүр хэрэгжүүлэхээр сонгосон. Үүнээс өнгөрсөн онд 4 байршилд 4.36 км автозам барьж ашиглалтад оруулжээ. Энэ онд 7 байршилд 12.09 км автозам болон дээрх гүүрийг барихаар ажиллаж байна. Эдгээр гол ба туслах замын ажилд нэн шаардлагатай ₮187 тэрбумын санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улмаар салбарын сайдууд болох Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарт санхүүжилтийг шийдэх даалгаврыг тус хуралдаанаас өгөөд байгаа аж. Харин гадаадын зээл тусламжаар 2 төсөл хэрэгжиж байгаагийн нэг БНХАУ-ын ЗГ-аас олгох $1тэрбумын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын доогуур автозамын нүхэн гарц барих төсөл юм. Тодруулбал, 5 шарын төмөр замын гармаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барих юм. Энэхүү ажлын заримыг 06 дугаар сарын 01-ний хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр нүхэн гарцуудын уулзвар дахь хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 30 хувь нэмэгдэж, гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувь буурна гэж тооцжээ.
Эх сурвалж: НИТХ-ЫН ХМТ