“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ийн бүртгэл хийж байна

2023-04-18 10:153min318
сандагсүрэн

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ сарын 20-нд болох “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Форумыг Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн.

Олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гадаадаас 100 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Форумын https://ubif.mn/mn/ цахим хуудас ажиллаж эхэлсэн бөгөөд бүртгэл хийж байгаа” хэмээлээ.

Ташрамд дуулгахад, Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Хотын дарга бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.

ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

Цаг Блокын мэдээлэл Сэдэв Илтгэгч, панелист
09:00-09:30 Блок 1 Нээлтийн арга хэмжээ:

– Нээлтийн үг
– Урлагийн тоглолт
– Старт button

09:30-09:45 Илтгэл 1: “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, шинэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, түншлэл” /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/
09:45-10:00 Илтгэл 2: “Төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны боломж, сорилт” сэдэвт илтгэл /Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум групп”-ийн ТУЗ-ийн дарга  А.Ганхуяг/
10:00-10:15 Санамж бичиг байгуулах арга хэмжээ:  Үг хэлэх /Санамж бичиг зурах талууд/

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Улаанбаатар хотын худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

10:15-10:30 Блок 2:

UB Investment and Partnership

Илтгэл 3: “Монгол Улсын бизнесийн орчин ба өрсөлдөх чадварын үнэлгээ, бизнесийн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх нь” /Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку/
10:30-10:45 Илтгэл 4: “Улаанбаатар хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах боломж” /”Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг
10:45-11:00 Илтгэл 5: “Орон сууцны салбарын санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт татах боломж” /МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга/
11:00-12:00 Хэлэлцүүлэг 1: “Улаанбаатар хотын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглах нь, хөрөнгө оруулалт татах боломж”
ҮДИЙН ХООЛНЫ ЗАВСАРЛАГА
13:00-13:15 Блок 3:

City Development

Илтгэл 6: “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040 сэлбэ сэргэлт туул” /Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга/
13:15-13:30 Илтгэл 7: “Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төлөвлөгдсөн томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт” /Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар/
13:30-13:45 Илтгэл 8: “Хот, нийтийн аж ахуйн салбарт баримтлах бодлого, төлөвлөлт төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломж” /Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа/
13:45-14:30 Хэлэлцүүлэг 2: “Хот төлөвлөлтийн талаарх …. “
14:30-14:45 Блок 4
UB Projects
Илтгэл 9: “Улаанбаатар хотын орон сууцны төсөл, хөтөлбөрийн танилцуулга” /”Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал/
14:45-15:00 Илтгэл 10: “Улаанбаатар хотын авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх мега төслүүдийн танилцуулга” /”Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мишээлт/
15:00-15:15 Илтгэл 11: “Хотын зүүн бүсийн тээвэр логистикийн төв төслийн танилцуулга” /Туушин ХХК/
15:15-15:30 Илтгэл 12: “Эмээлт эко аж үйлдвэрийн паркын танилцуулга” /Эмээлт эко паркын гүйцэтгэх захирал Б.Мягмар/
15:30-15:45 Илтгэл 13: УБХТ-ын гишүүн компанийн төслийн танилцуулга
15:45-16:00 Илтгэл 14: УБХК-ийн онцлох төслийн танилцуулга
16:00-16:15 Илтгэл 15: УБХТ-ын гишүүн компанийн төслийн танилцуулга
16:15-16:30 Илтгэл 16: НБИХГ-ын онцлох стартап төслийн танилцуулга
16:30-17:00 Хаалт: Хаалтын арга хэмжээ: Форумын нэгдсэн үр дүнгийн талаарх товчхон мэдээлэл, хаалтын үг

/Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн/

Форумын өдрийн ерөнхий онцлох мөчүүдийн эвлүүлэг бичлэг.

318 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй