УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог 152 болговол Төрийн ордондоо багтах уу гэдэг асуудал үүсээд байгаа юм. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүд хоёр, хоёроороо нэг өрөөнд сууж болох байлгүй дээ. 76 гишүүнд жилдээ 10 орчим тэрбум төгрөгийн зардал гаргадаг. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж, зардал 20 тэрбум болоход түүнийг нь даах санхүүгийн бололцоотой болсон” гэдэг тайлбар хийлээ.