УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан уг хуульд НӨАТ-ын зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар асуулт асуув.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Гадаадын жуулчин манай улсаас бараа бүтээгдэхүүн худалдаж авбал НӨАТ-ын буцаалт олгох асуудлыг уг хуулийн төсөлд тусгасан. Засгийн газраас орон нутгийн агаарын тээврийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг оруулж ирсэн.
Тус хуульд аялал жуулчлалыг хөгжүүлэх сан гэдэг нэр томьёо бий. Тухайн салбарыг хөгжүүлнэ гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр зарцуулалт хийнэ гэсэн үг. Татвар төлөгчдийн мөнгөөр дахиад өөр тийш нь зарцуулалт хийдэг байхаас илүү татварын бодлогоор аль нэг салбараа дэмждэг баймаар байна.
Дотоодын нислэгийн тухайд Баян-Өлгий рүү нисэхэд 1.8 сая төгрөг. Ядаж 10 хувийн НӨАТ-ыг нь хөнгөлөөд өгчихмөөр байна. Жилийн дөрвөн тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. НӨАТ-ын тухайд хоёр л зохицуулалт орж байгаа. Дотоодын нислэг, мөн зочид буудал НӨАТ-ын буцаалт өгдөг болох тухай юм” хэмээв.