ДЭМБ-аас Монголчууд өдөрт авах ёстой зохист хэмжээнээс гурав дахин их чихэр хэрэглэдэг гэдгийг анхааруулж, чихрийн хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ. Чихрийн хэт их хэрэглээ нь хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг шүд цоорох болон буйлны үрэвсэлтэй болох, оюун ухааны хомстолд өртөх, кальци дутах, яс сийрэгжих, хоолны дуршил буурах, анхаарал муудах, өсөлтийн гормон үүсэлт саатсанаас үүдэж хүүхдийн өсөлт удаашрах зэрэг олон сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Гэвч эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ амттаны хэрэгцээг хэрхэн зохицуулахаа сайн мэддэггүй. Тиймээс “чихрийн хэрэглээг ааруулаар орлуулах” уриалгыг гаргаж, ааруул сонгох 5 шалтгааныг танилцуулж байна.
Нэг: Таны хүүхэд ааруул тогтмол хэрэглэснээр эрүүл шүдтэй, өндөр нуруутай болно
Саяхан цахим орчинд хойд Солонгос, өмнөд Солонгос, Америкийн гурван цэргийн зураг нийтлэгдэж, ялангуяа тавь гаруйхан жилийн өмнө нэг улс байсан Солонгос үндэстний цэргүүдийн хэт ялгаатай харагдах байдал олон нийтийн анхаарлыг татсан юм. Хамгийн сонирхолтой нь хоёр Солонгос хуваагдах үед одоогийн хойд Солонгосын нутаг дэвсгэрт амьдарч байсан иргэд өмнөд Солонгос иргэдээс илүү өндөр байжээ. Харин өнөөдрийн байдлаар өмнөд Солонгос хүн, хойд Солонгос хүнээс дунджаар 3-8 см-аар өндөр байна. Судлаачид үүнийг өмнөд Солонгос улсын иргэдийн хоол тэжээлийн чанар сүүлийн жилүүдэд нэмэгдсэнтэй холбоотой төдийгүй “сүү, сүүн бүтээгдэхүүний” хэрэглээг нэмэгдүүлэх засгийн газрын бодлого хэрэгжүүлсэнтэй нь холбон тайлбарлаж байна.
Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлийнх нь хувьд авч үзвэл АНУ жилд 91.3 тэрбум килограмм үйлдвэрлэдгээрээ дэлхийд тэргүүлдэг бол БНХАУ 2025 он гэхэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгд орно гэжээ. БНХАУ-ын хувьд 1920 онд хятад хүний дундаж өндөр 164 см, жилд үйлдвэрлэдэг сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 5 мянгаас бага килограмм байсан бол 2020 оны байдлаар 19 настай эрэгтэй хүүхдийн дундаж өндөр 175.7 болж жилд 35.7 тэрбум сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Статистикаас харахад сүүлийн 40 жилийн хугацаанд хятад хүний дундаж өндөр тасралтгүй нэмэгдэж байгаа юм. Өсөлтийн шалтгааны нэг голлох хүчин зүйлийг БНХАУ-д 1980-аад оноос өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн тансаг хэрэглээнд тооцогддог, олдоц ховор байсан бол одоо өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болж, үнэ хямдарсантай ч холбон тайлбарлаж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн кальциар баялаг бөгөөд кальци нь хүний ясны гол эрдэс юм. Ааруул нь сүү, сүүн бүтээгдэхүүний нэг төрөл учир тогтмол хэрэглэснээр үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилтээс сэргийлэхэд тусална. Мөн хүүхдийн өсөлтийг дэмжих үйлчилгээтэй. Нэг аяга сүү, эсвэл багахан хэмжээний ааруул хэрэглэснээр таны хүүхэд өдөрт авах ёстой кальцийн хэмжээгээ хангаж чадна. Тиймээс чихэрний төрлийн амттанг ааруулаар оруулах нь илүү эрүүл сонголт билээ.
Мөн чихрийн хэт их хэрэглээ нь шүдний өвчлөлийн шалтгаан болж байгаа бөгөөд 2018 онд Монгол Улсын Засгийн газраас хот суурин газрын 3-12 насны хүүхдүүдийн дунд явуулсан амны хөндийн эрүүл ахуйн үзлэгээр 100 хүүхэд тутмын 97 нь их бага хэмжээгээр шүдний өвчлөлтэй байсныг тогтоожээ. Шүдний өвчлөл нь 200 гаруй суурь өвчний шалтгаан болдог байна. Тиймээс хүүхдийнхээ шүд болон биеийн эрүүл мэндийг хамгаалж, чихрийн хэрэглээг нь ааруулаар орлуулахыг уриалж байна.
Хоёр: Хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлааг дэмжинэ
Frontiers in Pharmacology эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд АНУ-д пробиотикийг өргөн хэрэглэснээр антибиотикийн жор олголт 2,2 саяар цөөрч, өвчлөл буурснаар жилд 919 сая долларын хөдөлмөрийн бүтээмж алдагдахаас сэргийлж чадна гэжээ. Пробиотик буюу ашигтай бактери нь гадны эмгэг төрөгчөөс хамгаалах үүрэгтэй юм. Пробиотик тараг, зарим сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Харин ааруулыг таргаар хийдэг бөгөөд лактоз үл тэвчих байдалтай (сүү уухаар гүйлгэх г.м) хүүхдүүдэд ч тохиромжтой юм.
Тараг, ааруул зэрэг нь пробиотик, витамин, эрдэс бодисоор баялаг тул тогтмол хэрэглэснээр дархлааг сайжруулж, зарим өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Бага насны хүүхдийн гэдэсний бичил орчин бүрэн өсөж, хөгжөөгүй байдаг учраас гадны биетэд өртөмтгий эмзэг байдаг. Харин тараг, ааруулд агуулагдах ашигтай бактери нь хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагааг хангадаг. Гэдсэн дэх ашигтай бактерийн тоо нэмэгдэж, тэнцвэржсэнээр өвчин эсэргүүцэх чадвар сайжирдаг байна. Мөн ашигтай бактери агуулсан хүнс хэрэглэх нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах тустай.
АНУ-ын Фонтеррагийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Жеймс Деккер хэлэхдээ, “COVID-19 нь хүмүүсийг хоолны дэглэм, амьдралын хэв маягтаа анхаарал хандуулахад нөлөөлж байна. Дархлаагаа хэрхэн сайжруулж, өвчлөл эсэргүүцэх чадвараа нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт олон байгаа ч цорын ганц хариулт гэж байхгүй. Учир нь дархлааны систем нарийн төвөгтэй, олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ дархлалын тогтолцооны 70 орчим хувь нь гэдэс, хоол боловсруулах тогтолцооны эргэн тойронд байрладаг учир бидний идэж байгаа зүйл дархлааны системд шууд нөлөөлдөг. Төрөл бүрийн шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх нь биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд тэр дундаа A, C, D, E, B2, B6, B12 витаминууд, фолийн хүчил, төмөр, кальци, селен, цайр зэрэг эрүүл дархлааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэсэн юм. COVID-19 -ийн эмчилгээнд Д, С-гийн төрлийн витамин хэрэглэж байгаа нь биеийн эсэргүүцэл, дархлааг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байгаа юм. Мөн Д, С-гийн өдөрт авах ёстой тунгаа тогтмол авч, дутагдалгүй байх нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг. Хэрэв та хүүхдийнхээ С болон бусад төрлийн витамины өдрийн хэрэгцээг хоол хүнсээр нь хангахыг хүсвэл Монос Хүнс компанийн Тугал ааруулыг санал болгож байна. Тугал ааруул нь C, D, B, A амин дэм, уураг болон кальциар баялаг тул хүүхдийн өсөлт хөгжилт, яс, шүдний бэхжилтийг дэмжих сайн нөлөөтэй. Уламжлалт цагаан идээг орчин үеийн технологитой хослуулсан сахарын нэмэлтгүй энэхүү бүтээгдэхүүнийг хүүхдийн чихрийн хэрэглээг бууруулах зорилгоор бүтээсэн байна.
Гурав: Хүүхдийг илүүдэл жингээс сэргийлнэ
Өнөөдрийн байдлаар АНУ-ын хүн амын 40 хувь нь таргалалттай байгаа бөгөөд зүрх судасны өвчин, чихрийн шижин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тус улсад 1990 оноос хойш насанд хүрэгчдийн дунд таргалалт огцом нэмэгдсэн шалтгааныг судлаачид 1970-1980 онуудад АНУ-д чихрийн хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж, хэт таргалалт нь чихрийн хэрэглээний хожуу нөлөө юм гэдгийг тогтоожээ.
Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд таргалалт нь тийм ч ноцтой асуудал биш байсан боловч сүүлийн жилүүдэд чихрийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа нь “ирээдүй”-д илрэх сөрөг нөлөөллийн эх үүсвэр болох магадлалтай юм.
Сүүлийн 40 жилийн хугацаанд олон улсад таргалалттай хүүхдийн тоо 10 дахин нэмэгдсэн. Харин Монгол Улсын хувьд 2010 онд сургуулийн бага ангийн сурагчдын дунд таргалалт ердөө 4.3 хувьтай байсан бол 2017 онд энэ тоо 28.6 болж эрс нэмэгдсэн байна. Цаашид ч өсөх хандлагатай байгааг World Obesity Federation байгууллагаас анхааруулжээ.
Харин American Journal of Clinical Nutrition сэтгүүлд 2020 оны арван хоёрдугаар сарын 18-нд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь хүүхдийн таргалах магадлалыг бууруулдаг гэсэн нийтлэл хэвлэгджээ. Судлаачид өөх тосны агууламж багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь хэрэглэдэггүй хүүхдүүдтэй харьцуулахад таргалалт буюу илүүдэл жинтэй байх магадлалыг 39 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна. (магадлалын харьцаа
Сүү нь таргалуулдаг гэж зарим хүмүүс үздэг. Гэвч кальцийн дутагдалтай байх нь илүүдэл жинтэй байх шалтгаан болдог. Харин сүү, сүүн бүтээгдэхүүнд кальци ихээр агуулагддаг бөгөөд биед хуримтлагдсан өөх тосыг шатаахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Харин Теннисийн Их сургуулийн судалгаагаар өдөрт гурван удаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь жингийн алдагдлыг хурдасгадаг гэдгийг тогтоожээ. Сүүн бүтээгдэхүүний агууламж нь хүний биеийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, өөх тосыг шатаах зэрэг нөлөө үзүүлэхээс гадна уургын агууламж өндөр тул цатгалан мэдрэмжийг удаан хадгалж, бага идэхэд нөлөөлнө. Тиймээс чихрийн хэрэглээгээ багасгаж, эрүүл хүнс хэрэглэх нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгаж, илүүдэл жингээс таныг сэргийлнэ.
Дөрөв: Хүүхдийн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, чихрийн шижин өвчлөлөөс сэргийлнэ.
Цусны эргэлтийн гол эрхтэн нь зүрх юм. Зүрх судасны өвчин нь зүрхэнд очдог зүрхний титэм судсаар урсах цусны урсгалын хэмжээ дутагдсанаас үүсдэг. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь холестерины төвшинг бууруулж, цусны даралт ихсэх, буурах эрсдэлээс сэргийлж зүрхийг эрүүл байхад тусалдаг байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг болохыг баталсан олон төрлийн судалгааг Dairy Nutrition сайт тоймлон хүргэжээ. Судалгаа бүр мета анализын аргаар хийгдсэн бөгөөд судалгаанд оролцогчдыг 10-15 жилийн турш ажигласан байна. Зарим нэг тоо баримтаас тодруулбал, Фатемех Голами нарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 10 хувиар, тархинд цус харвах эрсдэлийг 12 хувиар, цус харвалтаас болж нас барах эрсдэлийг 20 хувиар бууруулсан байна. Харин 2016 онд Доминик Д Александр нарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар сүү, сүүн бүтээгдэхүүнээс гаргаж авсан кальци нь тархины цус харвалтын эрсдэлийг 32 хүртэл хувиар бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь богино хугацаанд инсулины эсэргүүцэл ба глюкозод ямар ч нөлөө үзүүлдэггүй, урт хугацаанд хэрэглэх нь үр дүнтэй гэсэн байна. Хүүхэд өдөрт 40 гр орчим сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь насанд хүрсэн хойноо зүрх судас, чихрийн шижингээр өвчлөх магадлалыг бууруулдаг байна.
ТАВ: БИЕИЙН ЭРЧ ХҮЧ, ИДЭВХИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Сүүний найрлагад 300 орчим төрлийн эрдэс бодис, амин дэм агуулагддаг тул биеийн эрч хүч, энергийн төвшинг нэмэгдүүлдэг. Ааруул нь кальциар баялаг тул калорыг шатаах болон тархины үйл ажиллагааг сайжруулах, стрессийг бууруулах картизолын тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг.
American Journal of Clinical Nutrition сэтгүүлд 10 долоо хоногийн турш тамирчдад дасгал хийснийх нь дараа шар буурцагны шүүс болон сүү хоёр төрлийн бүтээгдэхүүн хэрэглүүлж судалгаанд хамруулсан байна. Судалгааны үр дүнд дасгал хийснийхээ дараа шар буурцагны шүүс уусан хүндийн өргөлтийн тамирчдаас тослоггүй сүү уусан тамирчдын булчингийн масс хоёр дахин илүү нэмэгдсэн байгааг тогтоожээ. Судлаачид хүндийн хүчний дасгал хийхээс гадна дугуй унах, гүйх зэрэг биеийн тамирын дасгал хийсний дараа ч эрч хүчийг нэмэгдүүлэхэд, булчингийн үйл ажиллагааг дэмжих үүднээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой гэж үзсэн байна.
Монголчууд бид бэлчээрийн малынхаа шимт сүүгээр цагаан идээ бэлтгэн өдөр тутамдаа хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хүн амын дийлэнх нь суурин иргэншилтэй болохын хэрээр цагаан идээгээ боловсруулан хэрэглэдэг уламжлал алдагдаж, чихрийн хэрэглээ нэмэгдэж байгаа юм. Тиймээс Монос хүнс ХК хүүхдүүдээ чихрэн “мангас”-аас хамгаалж уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан “Тугал” нэртэй шахмал ааруулыг бяцхан хэрэглэгчдэдээ зориулан үйлдвэрлэж эхэллээ. “Тугал” шахмал ааруул нь үнээний цэвэр сүүн ааруулыг аньс, нэрс, чацаргана жимсээр баяжуулснаас гадна сахар агуулаагүй гэдгээрээ онцлогтой. Нэг уут “Тугал” шахмал ааруул нь таны хүүхдийн өдрийн витамин С-ийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна D, B, А амин дэмтэй, цагаан идээнд агуулагдах уураг болон кальциар баялаг тул хүүхдийн тань өсөлт хөгжилт, яс, шүдний бэхжилтэд сайн нөлөө үзүүлэх болно.
ЭРҮҮЛ ХҮҮХЭД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ.
Сэтгүүлч Б.Бадамцэцэг