Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлээс стандартын шаардлага хангахгүй байрлуулсан хаягийн байгууламжийг цэгцлэх ажлыг гуравдугаар сарын нэгнээс тавдугаар сарын 15-ны хооронд хоёр үед шаттайгаар зохион байгуулж буй.
Энэ долоо хоногт шаардлага хангаагүй 1,259 самбарыг буулгаж, 2,851 самбарт мэдэгдэл хүргүүлжээ. Байгууллагууд дур мэдэн самбар босгодог байдлыг арилгана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээллийн үеэр онцоллоо.
Мөн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Орон сууцнуудын лифттэй холбоотой асуудлыг иргэдийн зүгээс хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын шаардлага хангаагүй акт гаргасан 132 лифт, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, осол гэмтэл гарах магадлалтай 800 гаруй лифт байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглалтад 8,600 гаруй лифт байдаг. Ингэхдээ 140 орчим ААН ашиглалт үйлчилгээг нь явуулдаг байна.