Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэхээр товлоод буй юм. Гишүүдээс асуудлыг нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа “нууцын зэрэглэлтэй” ирүүлсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо бий эсэхийг тодрууллаа.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан:
“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12-ын 2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын 22-ын 2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хэлэлцэнэ гэж хуульчилсан. Хэлэлцэх асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу “нууцын зэрэг”-тэй орж ирсэн” гэлээ.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.