Өнгөрөгч долоо хоногт Тбилисид болсон жүдогийн “Их Дуулга” тэмцээнд 73 кг-ын жинд шуугиантайнхан түрүүлсэн спортын мастер Батзаяагийн Эрдэнэбаяр IJF-гийн шинэчилсэн чансаанд маш том үсрэлтийг хийлээ. 23 настай түүний хувьд энэ жил 81 кг-аас уруудаж 73 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа түрүүлсэн. Тэгвэл шинэ жиндээ зодоглосон гурав дахь тэмцээндээ оролцоод анхны алтан медалиа гардсан.
Б.Эрдэнэбаяр Тбилисигийн тэмцээний өмнө 160 оноотой 157 дугаар байрт бичигдэж байсан бол алтан медаль хүртсэний дараа 1000 оноо чансаандаа нэмэн 120 байр урагшилж 37 дугаар байрт бичигдлээ.