Орчин цагт хүүхдэд нэр сонгохдоо аль болох богино нэр сонгодог болсон тэгвэл “Статистикийн мэдэллийн нэгдсэн сан”-ийн хүний нэртэй холбоотой мэдээллээс үзэхэд монголын хамгийн урт нэр нь 39 үсэгтэй.
Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо 39 үсэгтэй
Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа 38 үсэгтэй
Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар 33 үсэгтэй
Галтамьдралгайхамшигтесөнхүслэн 31 үсэгтэй
Албертоарсланбаатарбеттенкоурт 30 үсэгтэй
Максимиланалександрбодьгэрэл 28 үсэгтэй
Мөн түүнчлэн хамгийн түгээмэл нэр нь Бат-эрдэнэ бөгөөд монголд 15519 хүн ийм нэртэй аж. Тэмүүлэн, Хулан, Номин-Эрдэнэ, Мишээл, Дөлгөөн, Төгөлдөр, Билгүүн, Энхжин зэрэг нь удаах түгээмэл нэрс юм.
Та өөртэйгөө ижил нэртэй хэдэн хүн амьдардгийг “Статистик мэдээллийн сан”-аас үзээрэй.
https://www2.1212.mn/sonirkholtoi/GivenName/