Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дүгнэлтэд иргэд ЦАХИМ ПАРЛАМЕНТ (parliament.mn) хаягаар нэвтрэн энэ сарын сарын 17-23-ны хооронд санал өгөх боломжтой.
Иргэд D Parliament аппликэйшнийг гар утсандаа татаад энэхүү сонсголын санал, дүгнэлтэд тусгуулах саналаа Хянан шалгах түр хороонд хүргэх боломжтой. Санал тус бүрийг Хянан шалгах түр хороо, түүний ажлын алба, хянан шалгах шинжээчид нэгтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Сонсголыг улс орон даяар нээлттэй явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсголын тайланг боловсруулж, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Сонсголыг ямар нэг улс төрийн нөлөө, бизнесийн нөлөөлөл, оролцоо, шахалтгүй, хараат бусаар явуулах, санал, дүгнэлтийг хамтдаа хэлэлцэн эцэслэх нь зүйтэй” .
ХБ