Монголын үндэсний шигшээ баг ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг энэ сарын 25-нд хийхээр болсон.
Тэгвэл Гүржийн шигшээ багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчныг шигшээ багийн албаас зарлаж, өнөөдөр нийт 22 тамирчин эхний бэлтгэлд хамрагдлаа.
Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багт дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой.
Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчийг багтаа дуудсан нь шигшээ багаа хэрхэн залуу бүрэлдэхүүнтэй болгож буйг илтгэж байна.
Гүрж улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг, Моби Дээд Лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтыг хийнэ гэж Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.