Хүүхдийн хүчирхийллийн эсрэг бодитой үр дүнд хүрэх зорилготой жагсаал боллоо

“Лантуун дохио” ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүдийн эсрэг “МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” жагсаалыг зохион байгуулж байна.

Уг жагсаал нь нөлөөлөл хийх, холбогдох төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийг уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх зорилготой аж.

Улсын драмын эрдмийн театрын гадна талбайгаас эхэлсэн жагсаал цааш 17:00 цаг хүртэл Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдээр алхаж үргэлжлэх юм байна.

“МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” жагсаалд хэрхэн оролцох вэ?

• Өөрийн биеэр ирж дуу хоолойгоо нэгтгэх, холбогдох шаардлагын төсөлтэй танилцаж гарын үсгээ зурах.

• Өөрийн сайн дураар нийгмийн бүхий л орчинд, бүх цаг хугацаанд хүүхдийг хамгаалах амлалт өгч “Хүүхэд хамгаалагч” болох, бодитой оролцох.

• Биеэр оролцох боломжгүй тохиолдолд та өөрийн цахим хаягаар үзэл бодлоо илэрхийлж #МартахгүйДавтахгүй хаштаг ашиглан мэдээлэл нийтлэх, нэгдэж буйг илэрхийлэх.

• Өөрийн ажилладаг байгууллага, клубийн гишүүдийг идэвхжүүлэн жагсаалд нэгдэх.

• Өөрсдийн оршин суугаа улс орон, бүс нутагт нөлөөлөл хийх, холбогдох байгууллагуудад шаардлагуудыг хүргүүлэх.

• Өөрийн үзэл санааг илэрхийлж “МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” хөдөлгөөний эх бэлтгэл постеруудыг хэвлэн барьж , зургаа авхуулах, гудамж талбайн зарын самбаруудад наах, түгээх.

• Урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах.

• Шаардлагын биелэлтэд хяналт тавих, шаардах, тууштай байх.

• Биеэр ирэх боломжгүй бол гэрийнхээ цонхоор даавуу \цагаан хэрэглэл\ унжуулж нэгдэж буйгаа илэрхийлэх.

Шаардлагын үр дүн гартал бид тууштай ажиллах бөгөөд иргэд олон нийтийг жагсаалд идэвхтэй оролцож үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна. Шуугиад өнгөрдөг биш, хариуцлагатай тууштай ХҮН байя! гэдгийг жагсаал зохион байгуулагч нарын зүгээс уриалсан юм.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн