Монгол туургатны үнэт өв хөөмий, уртын дуу, хэл хуур зэрэг уламжлалт соёлыг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулан электро, дэйнс, техно хөгжмөөр уран бүтээлээ туурвидаг дуучин Сайнхо Намтчулак дахин Монголын үзэгч, сонсогчидтойгоо уулзах гэж байна.

Монголд 2013 онд бүрэн хэмжээний тоглолтоо анх хийж байсан тэрбээр энэ удаа хуучин болон шинэ уран бүтээлээсээ толилуулахаас гадна “Survival Songs Of Ene-Sai” хэмээх шинэхэн цомгоо танилцуулах юм.

Харгислалын театраас зохион байгуулж буй “Irreversible vol4 with Sainkho” хэмээх тус тоглолт нь 2023 оны нэгдүгээр сарын 4-нд 20:00 цагт “Arte club”-д болох аж.

Урилгаар “Something’s brewing” хамтлаг Сайнхотой хамтран дуунуудаас нь бүрдсэн үзүүлбэр бэлдсэн бол “Elastic Lights” өөрсдийн уран бүтээлээ хүргэж, шинэ залуу артист, DJ Odissey болон eid55558.55 хөгжмийн сэтээ сонордуулна.

Тус оройн гол онцлог нь бүтээлч үзүүлбэр, DJ тоглолт байх болно хэмээн зохион байгуулагчид нь хэлсэн юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн