Барилгын салбарт хүний хөдөлмөрийн хэрхэн үнэгүйдүүлдэг талаар Ц.Ням-Эрдэнэ ийнхүү бичжээ. Энэ бол түүний арвин их мэдээллийн зах зухаас жишээ татсан нэгэн түүх биз ээ. Ингээд түүний цахим хуудсандаа хуваалцсан бодит жишээнээс уншигчиддаа хуваалцая.
Миний бие барилгын салбарт ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөжээ. Сайнтай муутай олон компани, хувийн хэвшлийн захирлуудтай нүүр тулж явлаа. Эндээс нэг бодит жишээтэй учирснаа сийрүүлэн хүргэж байна.
Одоогоос 2 жилийн өмнө хотын баруун хойш зүгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй 25 жилийн түүхтэй нэгэн барилгын компанид хяналтын инженерээр очив. Ингэхдээ хүн болгоны мэдэх аюулгүй ажиллагаа буюу ХАБЭА-н асуудлыг хариуцан ажиллаж байв. Тухайн компанийн тухайд гэр бүлийн, бүлийн хүмүүс ажиллуулдаг болоод ч тэр үү тогтмол ахуйн хэрүүл хийгээстэй нь ерөнхий инженер бид хоёрт таагүй байдаг байлаа. Үүнийгээ ч нуулгүй хэлчихдэг, хурал зохион байгуулах үедээ сануулдаг байв. Эмх цэгцгүй байсан ажлууд нь цэгцэрч эхлэв. Барилга улсын комиссоор орох дөхөж, дутуу ажлуудаа гүйцээхийн төлөө ерөнхий инженертэй хамтран гүйцэтгэгч компаниудаа шахаж ажилласаар овоо амжилт гарч байгаа нь нүдэнд харагдаж эхлэв. Ажлын байрны үзлэгүүдээ тогтмол явуулж, хяналтын хуудсанд тэмдэглэж, зөрчил үүссэн үед ажлыг зогсоож, гүйцэтгэгчдийг журамлаж, дотоод хяналтын ажлыг хуульчийн хамт зохион байгуулав.
Харамсалтай нь #ажилчидтай нэг бүрчлэн ярилцаж, тэднийг ойлгох гэж ажиллах явцдаа ямар их зовлонг туулж явааг нь нүдээр үзэв. 20 хүрэхгүй цөөхөн хүн 1 барилгын компанийн бүхий л ажлыг буюу /ажлын байрны тодорхойлолтоор батлагдах ёстой/ өөр мэргэжлийн ажлыг өдөрт хэд хэд шилжин хийнэ. Нэг харахад өрлөг хийчихсэн, нөгөө харахад шаал өөр ажил хийчихсэн л явна. Үүнийг анзаараад өнөөдөр юу юу хийгдэх вэ, яг тэр ажлуудаа нэршиж, хийх ажлуудынхаа дагуух зааварчилгааг барилгйн инженерээс авч өөр ажил дур мэдэх хийхгүй шүү гэдгийг сануулга болгоно. Гэсэн ч зааварчилгаанд оруулаагүй өөр ажил хийчихсэн л тууж явна. Үүнийг яахав тэгээд ойлголцоод зохицуулна.
Гол нь тэдгээр ажилчид тэгж их ажиллаад илүү цагийн цалингүй, амралтын өдөр ажилласан хөдөлмөрийн хөлсөө бодуулахгүй, бас тэнд байгаа хэдэн хамаатан садан нөхдүүдийн бараг хийх гэснийг чимээгүйхэн л гүйцэтгэнэ. Ярилцаад үзэхэд эмээнэ, тэр болгон дуугарахгүй, яваандаа өөрсдийн төлөө ажиллаж байгааг ойлгоод бүгд л үгээ хэлж асуудал тавьдаг болов. ХАБЭА-н дүрэм журмаа өөрсдөө ягштал биелүүлж бусдад шаардлага тавьж, ажилчид хамт олон улам бүр сайжирсаар, гүйцэтгэл бүтээмж нэмэгдсээр…
Нөгөө авдаг цалин хэвээрээ, удирдлагуудын хандлага новширсоор, яваандаа төслийн инженертээ өгсөн бас төлбөрийг цалингаас сар бүр суутгаж байгаа орон сууцаа яаж буцааж авах вэ гэдэг асуудлыг ерөнхий инженерт тавьсан гэдгийг дуулав. Гэтэл тэр инженерт олон жил хамтран ажиллах санал тавьж, бэлэг гэж өгч байгаа орон сууц шүү дээ. Бэлэг бол бэлэг байдаг. Гэтэл энэ бэлэг яавч биш ээ, минийхээр шүү. Учир нь сар бүр цалингаас нь байрны төлбөрт их хэмжээний мөнгө татчихдаг. Ордер нь гараагүй байгаа ч инженер өөрийн орон гэртээ болно гэж итгэн төлсөөр л бас шагнал гэж дотроо бодож байгаа. Гэтэл нэг өдөр тэр инженер залуу байр орон сууцгүй, цалингүй, төлсөн мөнгөө авч ч чадахгүй болсон. Дээр нь 1 компанид өөртөө наасан юу ч үгүй амралтын өдрөөр хүртэл ажилласаар олон жилийн өнгөрүүлжээ. Шагнал нь өвчин, хөдөлмөрийн мөлжлөг, стресс, доромжлол.
Амьдрал баян учраас мөн дээр нь инженер хүн, залуу хүн учраас өөр газарт ажил хөдөлмөр эрхлээд босоод л ирсэн сураг гарсан.
Харин тэр барилгын компанийн захирал байрыг нь авахдаа заавал хүний гараар могой бариулах гэж ерөнхий инженерт асуудал тавих шаардлага байхгүй байлаа. Шударга, хүнийг үнэлдэг хүн хэзээ ч нөгөө инженерээ тонгорохгүй, харин эргүүлээд захирлыг тонгорсон. Яагаад гэхээр хүнд сайхан сайхан зүйл ярьж байр сав өгнө гэсэн байдлаар хуурч олон жил хүч хөдөлмөр бүхнийг нь сорчихоод, бүр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл амжилттай дуусвал өгнө гэж ажиллуулсан байтлаа, юмны төгсгөлд нөгөө байраа өөр инженерээр дарамтлуулж авах гэсэн захирлын санаа буруудсан. Ерөнхий инженер яг үүнийг нь сонсоод нүүр рүү нь төслийнхөө хамаг материалуудыг шидээд хатуухан үг хэлээд гарсан байдаг юм. Захирлуудын муухай санаа гэж…
Миний тухайд бол ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах ажлуудыг шат дараатай хийж дуусгаад, ажилчдаа боддоггүй захирлаасаа ичиж байна гэдгээ нүүр рүү нь харж хэлээд өргөдлөө өгөөд гарсаан.
Хулгайч төвтэй улсад амьдарч буйдаа заримдаа “бахархмаар” ч юм шиг.
Магадгүй энэ компани ах дүүгээрээ улс төрд байгаагүй бол энд тэндээс тендер аваа ч уу, бодох л асуудал.
Юутай ч хулгайч сэтгэлгээтэй захирлууд everywhere…
Аа яаяаяа баба. Үйлийн үр үсний ширхэгээс нарийн гэж…
2022 12 30 09:44 НумтАялгуу/нямка