ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Г, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б нарт хилийн хориг тавив

2022-12-28 09:581min0
ua
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Г, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б нарт хилийн хориг тавив

Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэр бүхий хоёр хүнд хилийн хориг тавиулжээ.

Тодруулбал, Авлигатай Тэмцэх Газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж энэ сарын 26-нд шийдвэрлүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй