Хэрэглэгч гурвалсан үйлчилгээг тус тусад нь авах боломжтой болно

“Юнивишн” ХХК-с Улсын Ерөнхий байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай албан шаардлагын биелэлтийг ирүүллээ.
Албан бичигт дурдсанаар дараах байдлаар шаардлагын биелэлтийг хангаж ажиллахаар болсон байна.
Үүнд:
1. “Юнивишн” ХХК нь “Хэрэглэгч Олон суваг дамжуулах үйлчилгээ, интернетийн үйлчилгээ суурин утасны үйлчилгээг дангаар нь ашиглах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд зөвшөөрснөөс хойш холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж,
2. Хэрэглэгч багц ахиулах, бууруулах боломжийг олгох үүднээс гэрээний хугацаанаас өмнө багцаа бууруулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн хувьд:
– Төхөөрөмж авсан бол тухайн төхөөрөмжийн ашигласан хугацаанд ногдох төлбөрийг үндсэн үнээс хасаж тооцох,
– Үйлчилгээний эрх авсан бол үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр ашигласан хугацаанд ногдох төлбөрийг хэрэглэгчээр дүйцүүлэн төлөх” байдлаар тус тус шийдвэрлэхээр болсон байна.
Биелэлтийг хангаагүй албан шаардлагын заалтуудын талаар ШӨХТГ-с үргэлжлүүлэн судлах болно.
/Жич: Үнийн нэмэгдэлтэй холбоотой мэдэгдлийн хариу тусдаа ирэх болно./


I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.com/register?ref=IXBIAFVY