ШУА-ийн төв байранд

10:00 цагт 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.

Төрийн ордонд

11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар оролцож, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлнэ.

10:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14:30 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

15:30 цагт Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо хуралдана.

Үндэсний номын санд

11:00 цагт “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” суурь судалгааны номын нээлт болно.

Корпорэйт зочид буудалд

11:00 цагт Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын тайлангийн хурал болно.

С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд

11:30 цагт АН-аас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-д

17:00 цагт Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах “Entrepreneur-2022” ёслолын үйл ажиллагаа болно.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн