Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир ус Туул голруу цутгаж байна гэсэн иргэний өгсөн мэдээллийн дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтарч шалгахад Woody’s Residence хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүлэв.
Мөн тус асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авагдана.