Төрийн аудит нь төрийн компаниас мөнгө авч аудит хийж болдог юм уу?
“Эрдэнэс Тавантолгой “ компани Тавантолгойн нүүрсний борлуулалтаас олсон орлогоос хувьцааг нь эзэмшигч Монголын ард түмэнд ногдол ашиг хувиарлаагүй. Харин компаний худалдан авалт нэрийн дор элдэв ШАХАА хийж, хэдхэн компани тэрбум тэрбумаар нь хувааж авсан. Үүнийг сэтгүүлч миний бие цувралаар бичиж хүргэж буй. Төрийн өмчит компани ийм том ХУЛГАЙ хийж байхад төрийн хяналт шалгалт хаана явсан бэ? Төсвийн мөнгөөр цалинждаг аудит, хяналт ажлаа хийсэн үү? Гэдэг асуудал гарна. Хамгийн том хяналтыг хийх ёстой Үндэсний аудитын газар өөрсдөө “Эрдэнэс Тавантолгой” компаниас 100 сая төгрөг авчээ.
2021.07.09-ны өдөр “Үндэсний аудитын газар”, “Гроут Финанс аудит”- тай хамтран Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээ хийж 100 сая төгрөг авсан байна.
Энэ зарчмын хувьд байж болох үйлдэл мөн үү? Эрдэнэс тавантолгойгоос авсан 100 сая төгрөгөөр ямар ажил хийсэн бэ? Тайлангаа нийтэд тавь. Эсвэл 100 сая төгрөг чинь “Эрдэнэс тавантолгой”-н хулгайг нуух ХАХУУЛЬ юм уу?
Энэ асуудалд Үндэсний аудитын газрын дарга, Монгол улсын Ерөнхий аудитор Д.Занданбат та тайлбар хийнэ үү?
Өмнөх Ерөнхий аудитор Д. Хүрэлбаатар ЖДҮ-ээс зээл авсныхаа төлөө огцорч байсан. Хулгай явж байхад зогсоохын оронд зэрэгцээд хулгайнаас нь хуваалцаж, түүнийхээ төлөө авч буй хахууль л даа. Яг адил үйлдэл гаргасан Ерөнхий аудитор Д. Занданбат та Эрдэнэс Тавантолгойн хулгайг нуун дарагдуулсан бол огцрох ч багадна шүү!!!