2006 онд Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах болон Сирул Азхар Умар гэх этгээдүүд Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр автомашиндаа суулган авч явж буудан хөнөөгөөд цогцсыг нь дэлбэлсэн онц ноцтой хэрэг гарсан билээ. Энэ хэрэг олон шалтгаанаас болж 16 жилийн турш шийдэгдээгүй өдийг хүрсэн.
Тэгвэл Малайзын дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл ялж шүүхээс 1.5 сая сингапур долларыг гэр бүлд нь олгох шийдвэр гаргалаа. Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм.
Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэхдээ Азилах энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хэлснээр дахин шүүх процесс явагдсан билээ. Ийнхүү 16 жил өрнөсөн хэрэгт эцэст нь хохирогчийн ар гэр ялалт байгууллаа.