Казахстаны нийслэл Астанад болж байгаа казахын үндэсний күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид алт, хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл тус тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчид дахин дөрвөн медаль хүртжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны Энхболд, эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр, 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэд боллоо.