Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал дизель түлшний нийлүүлэлт тогтворжино гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Тэрбээр “АИ-92 шатахууны хангалт, нөөц хэвийн байгаа. 30 гаруй хоногийн хангалттай нөөц бий. Дизель түлшний нийлүүлэлт дэлхий даяар нэлээн асуудалтай тулгарч байна.
Бид “Роснефть” компаниас арванхоёрдугаар сарын захиалгаар 83,000 тонн буюу сарын хэрэгцээгээ бүрэн хангах түлшээ баталгаажуулсан.
Мөн БНХАУ-аас 20 гаруй мянган тонн дизель түлш авахаар болж эхний ээлжид хагас нь орж ирж түгээлт хийгдэж байна. Тэгэхээр дизель түлшний нийлүүлэлт тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа” гэжээ.