ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хэрэгт шалгана” хэмээн мэдэгдэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
–Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан байдаг.
2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөр нь төмөр замын ажлыг дуусаагүй. Далангийн ажил хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр дахиж “Бодь интернэшнл”-ийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой” гэв.