Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тунхаглаж, 17 дахь жилдээ тэмдэглэж байна.
“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон улс орны төрийн албан дахь авлигын Авлигын төсөөллийн индекс танилцуулдаг. Тэд авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэдэг юм. Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн хоёр онд дараалан өөрийн түүхэндээ хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдээд байна. 56 улс орон 50-аас дээш оноо авч, индексийн дүнгээр Монгол 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм.