Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоогоод байна.
Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх бүх арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Мөн уг тогтоолтой холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаа хүлээлцээд байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс