Он гарсаар өнөөдрийг хүртэл Гашуунсухайт боомтоор нийт 12 сая тонн нүүрс экспортолжээ

2022-10-23 13:151min0
312601523_479458160873132_1196790187577333155_n
Он гарсаар өнөөдрийг хүртэл Гашуунсухайт боомтоор нийт 12 сая тонн нүүрс экспортолжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр буюу 2022.10.22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Гашуунсухайт боомт болон Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 560 тээврийн хэрэгсэл экспортод гарч байгаа бөгөөд цаашид Чингэлэг тээврийн терминалын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ачаатай 120, ачаагүй 600 тээврийн хэрэгслийн талбай байгуулахаар ажиллаж байгаа тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.

Он гарсаар өнөөдрийг хүртэл Гашуунсухайт боомтоор нийт 12 сая тонн нүүрс экспортолжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй