СХД-ийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа “Иргэн таныг сонсъё” уулзалт 107-р сургууль дээр зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад тус дүүргийн 1, 35-р хорооны иргэд оролцож, санал бодлоо илэрхийлэв.
Иргэдийн зүгээс гудамжны гэрэлтүүлэг, хог хаягдал, нохойны асуудлыг нэлээн хөндөж, ярьж байсан юм. Мөн уулын өндөрлөг газарт амьдарч байгаа иргэдэд ус ундны асуудал нэлээн хүнд байдаг байна.
Дүүргийн удирдлагуудын зүгээс хог хаягдлыг асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж, хог ангин ялгаж байгаа талаар дурдсан юм. Мөн хог ангилан ялгахад иргэдийн оролцоо чухал гэдгийг ч энэ үеэр хэлж байв.
Харин НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүүгийн хувьд гудамжны гэрэлтүүлэг цөөхөн гудамд үлдсэн байгаа тухай дурдаад, хийсэн байгаа гэрэлтүүлгийг эвдэж, сүйтгэдэг байдлыг таслан зогсооход иргэдийн оролцоо чухал талаар энэ үеэр дуулгалаа.
Мөн өндөрлөгт байдаг байдаг айлуудын худаг, усны асуудлыг шийдэхэд орчны иргэдийн аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас энэ асуудал дээр нэлээн нухацтай хандаж бөгөөд худаг байрлах орчинд амьдарч байгаа иргэд гудамжийг чөлөөлж, машин эргэх том талбайтай болгох тал дээр иргэдтэй нь яриа, хэлэлцээр хийж байгаа тухай ярив.