УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр “Нийгмийн бодлогын эрх шинэчлэлийн багц хууль нь дотроо гурван хуулиас бүрдэж байгаа.
Үүний нэг нь Боловсролын тухай багц хууль. Энэ дотроо дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгохоор тусгасан. Боловсрол бол манай улсын өрсөлдөх чадвар хөгжлийн үндэс гэж үзэж чадвартай оюутан залуусаа ЭЕШ-ын өндөр оноогоор нь сургалтын тэтгэлэг олгодог.
Эхний ээлжинд сургалтын тэтгэлгээр чадвартай, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудаа сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Иргэдийн 60.8 хувь нь энэ шийдэл нь иргэдийн амжиргаанд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн” гэлээ.