БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сүрьеэ өвчний эрсдэлтэй 35 улсад сүүлийн зургаан сарын хугацаанд оршин сууж байгаад тус улсын хилээр олон удаагийн зорчих визээр нэвтэрсэн иргэдээс сүрьеэ өвчний шинжилгээний хариу шаардаж байна. Энэ нь БНСУ-д зорчих олон удаагийн визтэй гадаадын иргэн тус улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд хамаарахгүй бөгөөд дараах тохиолдолд сүрьеэгийн шинжилгээ шаардлагатай болохыг анхаарна уу. Үүнд:
1. Сүрьеэгийн эрсдэлтэй улс, бүс нутагт оршин сууж байгаад БНСУ-ын хилээр нэвтэрч, урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл хүссэн, холбогдох баримт бичиг бүрдүүлж байгаа тохиолдолд,
2. БНСУ-д урт хугацаагаар оршин суух эрхтэй (оршин суух үнэмлэхтэй), сүрьеэ өвчний эрсдэлтэй улсын иргэншилтэй гадаад улсын иргэн сүүлийн 1 жилийн хугацаанд 6 сараас дээш хугацаанд сүрьеэ өвчний эрсдэлтэй улсад оршин суусан бол визийн хугацаа сунгуулахдаа шинжилгээнд хамрагдсан байна. /сүрьеэгийн эрсдэлтэй улсад зорчоогүй бол холбогдох баримт бичгээр нотолсон тохиолдолд шинжилгээ өгөхийг шаардахгүй ба нотлох баримт бичиг байхгүй тохиолдолд шинжилгээ заавал өгсөн байна/
Сүрьеэ өвчний эрсдэлтэй улс, орнууд: Балба, Зүүн Тимор, Орос, Малайз, Монгол, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Индонез, Хятад, Камбож, Киргизстан, Тайланд, Пакистан, Филлипин, Лаос, Казахстан, Тажикистан, Украин, Азербайжан, Беларусь, Молдав, Нигери, Өмнөд Африк, Этиоп, Конго, Кени, Мозамбик, Зимбабве, Ангол, Перу, Шинэ Гвиней.