/Ganjavkhlan Chadraabal цахим хуудасны зураг ашиглав/
Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал, цуглаан хоёр өдөр үргэлжиллээ. Тодруулбал, жагсаалын нөхцөл байдал хүндэрч албадан тараах захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргасан ч хүчингүй болгож хуулийн байгууллага хүч хэрэглэлгүй, иргэд тайван замаар жагсаалаас тарсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргын үүргийг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлжээ.
Тэрээр “Жагсаалаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан нэг ч ажиллагаа явагдаагүй. Харин талбайн гацуур мод шатаасан 1, талбайн цагдаагийн постын цонх хагалсан 1 иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан” гэв.