Баянзүрх дүүргийн зарим хорооны өрхийн халуун ус тасарчээ.
Энэ талаар “Амгалан ДЦС-ын гуравдугаар зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан.
Дулаан түгээлт хэвийн. Гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болж, халуун усаар хангана” хэмээн дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв.