Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.
Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна .
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.