Гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн улаанбуудай нийлүүлжээ

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр төмсний хураалт энэ жил өнгөрсөн оноос 34 мянган тонноор буюу 18.7 хувиар нэмэгджээ. Мөн хүнсний ногоо 23.7 хувь буюу 28.2 мянган тонноор нэмэгдсэн байна. Түүнчлэн 376.3 мянган га-гаас 417 мянган тонн үр тариа, үүнээс 349.8 мянган га-гаас 393.6 мянган тонн улаанбуудай хураан авсан талаар ХХААХҮЯ-наас мэдээлжээ. Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн, зах зээлд нийт 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлсэн байна.
- 20.0 мянган га-гаас 215.5 мянган тонн төмс,
- 12.3 мянган га-гаас 146.8 мянган тонн хүнсний ногоо,
- 61.5 мянган га-гаас 165.2 мянган тонн тэжээлийн ургамал,
- 124.3 мянган га-гаас 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Энэ онд иргэд, ААН-үүд 329.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэснээс 149.8 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулжээ.
Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн стратегийн хүнсний улаанбуудайн нөөцөд 24.8 мянган тонныг тус тус авч, зах зээлд нийтдээ 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна.
Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтдаа зориулан 48 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн улаанбуудай тус тус нөөцөлж, тэжээлд 70.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15.4 мянган тонн буудай нийлүүлжээ.

Reading your article helped me a lot and I agree with you. But I still have some doubts, can you clarify for me? I’ll keep an eye out for your answers.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.bh/register?ref=JW3W4Y3A
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.