Нийслэл ирэх онд татварын бус 175 тэрбум төгрөгийн орлого төлөвлөсний 100 тэрбум нь хүү торгуулийн орлого байхаар боловсруулжээ

Нийслэл ирэх онд 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөг нь татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан байна.
Төсвийн урсгал зардлыг 774.4 тэрбум төгрөг байхаар боловсруулсан бөгөөд үүний 577.1 тэрбум нь хотын шуудын төсөв бол 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувь нь дүүргүүдийн суурь зарлага юм.
Нийслэлийн төсвийн орлого /мянган төгрөгөөр/
- Нийслэлийн төсвийн нийт орлого 526,127,720.0
Татварын орлого 334,830,780.0
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 317,100,000.0
- Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт 40,000,000.0
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 39,406,000.0
- Газрын төлбөр /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулал/ 2,000,000.0
- Ус ашигласны төлбөр 4,300,000.0
- Ойгоос мод ашигласны төлбөр 24,780.0
- Нийслэл хотын албан татвар 12,000,000.0
Татварын бус орлого 175,047,090.1
- Хувьцааны ногдол ашиг 500,000.0
- Төрийн өмч түрээслүүлсний төлбөр 1,800,000.0
- Төсөвт байгууллагын өөрийн орлого 18,064,565.5
- Авто зам ашигласны төлбөр 21,263,200.0
- Хүү торгуулийн орлого 100,419,324.6
- Өмч хувьчлалын орлого 2,200,000.0
- Ангилагдаагүй бусад орлого 30,800,000.0
- Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 16,249,849.9 байхаар боловсруулжээ.

I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://accounts.binance.info/tr/register-person?ref=MST5ZREF
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://www.binance.com/register?ref=IHJUI7TF
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.com/id/register-person?ref=UM6SMJM3
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.com/register?ref=JW3W4Y3A
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://accounts.binance.com/register/person?ref=GGYHGRE