2022 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн баруун болон өмнөд, Завханы хойд болон зүүн, Сэлэнгийн зарим газар, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Багануурт 34.0 см, Увс аймгийн Давстад 22.0 см, Төв аймгийн Эрдэнэ, Ховдын Үенчэд 20.0 см, Ховдын Булганд 19.0 см, Алтайд 18.0 см, Баян-Өлгийн Булганд 17.0 см, Хэнтийн Цэнхэрмандал, Гурванбаян, Төв аймгийн Мөнгөнморьт, Тэрэлжид 16.0 см, Увсын Малчин, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Өмнөдэлгэр, Жаргалтхаанд 15.0 мм, бусад нутгаар 1-14.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Сүхбаатар, Дорнодын зүүн хэсэг, Өмнөговь, Дорноговь, Хэнтийн зарим газраар 0.0-2.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 2.0 мм, Дорнодын Халхголд 1.0 мм, Сүхбаатарын Асгат, Наран, Дарьгангад 0.6 мм, бусад нутгаар 0.0-0.4 мм цас орсон байна.
Температур их: Ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-19 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчимоор -26…-31 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-13 градус, бусад нутгаар -14…-20 градус хүйтэн байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хагаст 1-14 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр -38…-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -33…-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23…-28 градус, бусад нутгаар -27…-33 градус хүйтэн хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгийн зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй. Өнгөрсөн хоногт 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр -23…-25 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -39 градус, бусад хэсгээр -30…-35 градус хүйтэн хоносон байна..