Сэтгэл зовних эмгэг бол сэтгэлзүйн эмгэгүүдээс хамгийн нийтлэг нь билээ. Судалгаагаар насанд хүрэгчдийн 30 хувь нь амьдралынхаа аль нэг үе шатанд сэтгэл зовних эмгэгтэй нүүр тулж үзсэн байдаг. Сэтгэл зовних эмгэгтэй хүмүүсийн хувьд өөрийн сэтгэлзүйн байдал хийгээд сэтгэл мэдрэмжээ байнга хяналтдаа байлгаж чаддаггүй бөгөөд улмаар хүссэн ажлаа хийхэд төвөгтэй нөхцөл үүсэх нь бий. Гэвч бидний өмнө нь хэлсэнчлэн энэ бол сэтгэлзүйн хамгийн нийтлэг эмгэгүүдийн нэг. Тиймээс та бүү санаа зовоорой. Сэтгэл зовних эмгэгтэй ч сэтгэл ханамж өндөртэй, аз жаргалтай, өөрийн гэсэн карьертай амьдарч байгаа хүн олон шүү дээ. Тэгвэл бид танд энэ төрлийн эмгэгтэй тохиолдолд юу анхаарах хийгээд ямар ажил хийвэл тохиромжтой талаар багахан зөвлөгөөг хүргэе.
Давуу талаа ол
Сэтгэл зовних эмгэгтэй хүн бүр ижил ур чадвартай байна гэж үгүй. Учир нь хүн бүр өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай шүү дээ. Тиймээс өөрийн давуу талыг олж, юуг сайн хийж чаддаг, юугаараа бусад хүмүүсээс ялгаатай вэ гэдгээ таньж мэдэх нь хамгийн чухал.
Юунаас үүдэн сэтгэл зовниж эхэлдгээ ол
Сэтгэл зовних эмгэг ямар ч үед тохиож болно. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл зовнил тодорхой нэг шалтгаан, үйл явдлын улмаас илрэх нь бий. Тиймээс та яг юунаас үүдэн сэтгэл тань зовниж байгааг анзаарч, таньж мэдэх хэрэгтэй.
Тэгвэл сэтгэл зовних эмгэгтэй хүмүүс ямар ажил хийж болох вэ?
Нягтлан
Хүнтэй харьцдаг ажил хийх дургүй хүмүүсийн хувьд тоотой ажиллах нь таатай байж болно. Нэн ялангуяа нягтлангууд ихэнх цагийг бие даан ажиллаж өнгөрүүлдэг. Тиймээс ажлыг цаг тухайд нь амжуулаад сурчихвал энэ ажил танд тохиромжтой байх болох юм.
Гэхдээ та цагт баригдаж ажиллах дургүй эсвэл цагт баригдах нь таны сэтгэл зовних эмгэгийг өдөөдөг бол энэ ажил тийм ч тохиромжтой байхгүй болов уу. Учир нь жилийн тодорхой үеүдэд нягтлангуудын ажлын ачаалал эрс нэмэгдэх нь бий.
Хоолны дэглэм боловсруулагч
Хоолны дэглэм боловсруулагч нь үйлчлүүлэгч нарын биеийн онцлогт тохируулан хоол хүнсний дэглэм боловсруулж өгдөг. Ингэснээр тэд үйлчлүүлэгч нараа эрүүл, зөв хооллолттой байхад тусалдаг.
График дизайнер
Бүтээлч хүмүүсийн хувьд график дизайнер гэдэг үнэхээр сайхан мэргэжил. Нэг дор зөвхөн нэг л үйлчлүүлэгчтэй ажиллаж, түүний бодол санааг бодит болоход туслах нь ажлын ачааллыг бууруулж өгдөг. Ингэснээр танд ирэх дарамт багасаж, сэтгэл зовних нь бага байх юм.
Номын санч
Сэтгэл зовних эмгэгтэй хүмүүсийн хийж болох хамгийн тайван ажил бол номын санч. Учир нь номын сан дотор маш чимээгүй байдаг бөгөөд санаа зовоох үйл явдал тохиох нь тун бага боломжтой.
Программист
Дэлхий дахинаа хамгийн хурдацтай хөгжиж буй энэхүү салбарт танд хамтран ажиллагсадтайгаа байнгын харилцаанд орох шаардлага тулгарахгүй. Түүнчлэн та хүсвэл зайнаас ажиллах ч боломжтой.
Зохиолч
Бие даан ажиллах дуртай хүмүүст хамгийн тохиромжтой ажил бол зохиолчийн ажил. Энэхүү ажлын хүрээнд та ямар нэг хүний удирдлага, хараа хяналт дор ажиллах шаардлагагүй бөгөөд өөрийн тааваар уран бүтээл туурвих боломжтой юм. Мөн зохиолч нарын ихэнх нь зайнаас ажлаа хийдэг.
1 comment
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.