Шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн зардал ДНБ-ний нэг хувь ч хүрдэггүй

2022-11-25 19:001min0
978b2bd6c8932948c486268945460959bfc2cb28

2021 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын нийт 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад нийт 5085 судлаачид ажиллаж байгаагийн 26.5 хувь (1349) нь эрдэм шинжилгээний үндсэн ажиллагсад байна. Үндсэн ажиллагсаддын 719 буюу 53.2 хувь нь эмэгтэйчүүд, 630 буюу 46.7 хувь нь эрэгтэйчүүд байна.

Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж байгаа зардал гэсэн тоон үзүүлэлтүүдийг улс орнууд шинжлэх ухааны хөгжлийн гол үзүүлэлт гэж авч үздэг. Манай улсын хувьд нэг сая хүнд 374 эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна. Энэ нь ОХУ-тай харьцуулахад даруй 25 дахин бага юм. Судалгаа хөгжүүлэлтийн зардлын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа зардлын нэг хувь ч хүрдэггүй аж.

Эх сурвалж: Eagle.mn 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй